Энэ блогийн тухай

Тус блогийн нийтлэлүүд нэгэн технологи сонирхогчийн цэвэр сонирхлын хүрээнд бичигдэж, шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн чиглэлээр уншсан, сонссон, үзсэн, дуулсан шинэ сонин зүйлсээ монгол хэлээр мэдээлэл хүлээн авах боломжтой хүмүүстэй хуваалцах зорилготой болно.

Блогт зөвхөн албан ёсны гэгдэх шинжлэх ухаанд тулгуурласан шинэ мэдээллүүд голлох бөгөөд уншигчдын олон янзын үзэл бодлыг хүндэтгэх үүднээс ямар нэгэн зүйлд уриалан дуудсан, итгэл үнэмшлийг хөндсөн, сурталчилгааны болон бизнесийн зорилгод чиглэсэн бичлэгүүдийг аль болох хийхгүй байхыг эрмэлзэнэ.

Блогт нийтлэгдсэн материалд орчуулга, хэлзүйн болон бусад ямар нэгэн алдаа гарахыг үгүйсгэхгүй бөгөөд ийм тохиолдолд мэдээлж, засах талаархи зөвлөгөөг талархан хүлээж авах болно. Ялангуяа орчуулга нь нэг мөр шийдэгдээгүй техникийн чиглэлийн үг хэллэг асар олон байдаг.

Бичлэгүүд маань багагүй цаг хугацаа, хөлс хүч зарж байж таньд хүрч байгаа учир нийтлэгдсэн материалуудаас хуулбарлан ашиглах тохиолдолд блогийн нэр болон линкийг давхар дурдаж байхыг хүсье.